Дарханы залуус чуулав

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Дарханы залуус чуулав

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Монголын томоохон хотуудын нэг болох Дархан хотын Залуучуудын Холбоо чууллаа.

Энэхүү чуулганаар Залуучуудын холбооны даргаар Ж.Ганболд, удирдах зөвлөлд тус аймгийн төр, хувийн хэвлийн төлөөлөл болсон 17 шилдэг залуус сонгогдлоо.

Ж.Ганболд дарга хэлэхдээ Дархан хот төдийгүй Монголын залуучууд дуу хоолой гэж хангалттай ярилаа. Өнөөдөр нэг үеээ бодоход дэлхийн хөгжлийг даган мэдээлэл холбоо, соүшил ертөнц дээд хэмжээнд хөгжин залуусын дуу хоолой хүсэл, эрмэлзлэл хангалттай цуурайтаж байна. Дархан хот өөрөө бусад аймаг хотоос арай өөр онцлогтой. Эдийн засаг, Дэд бүтцийн хувьд харьцангуй төвлөрсөн, хүн ам ихтэй 60 гаруй мянган залуустай (45 хүртэлх). Тиймээс бид энэ олон мянган залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар залуусын суурь эрхүүд болох Эрүүл мэнд, Боловсрол, Хөдөлмөр, Гэр бүл гэх мэтчилэн чухал хэрэгцээг төр засгын бодлого шийдвэрт бодитой тусгах ажилд нэн түрүүний анхаарлаа хандуулхаа мэдэгдлээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж