Мануэль Вальс. Фото: Kenzo Tribouillard / AFP
Оны эцэс гэхэд Сири, Ирак дахь “Исламын улс” бүлэгт нэгдсэн европчуудын тоо 10 мянга болно гэж Францын ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдсэнийг iTele суваг дамжуулжээ.
Одоо дээрх орнуудад Европын орнуудын 300 мянга орчим хүмүүс байгаа бөгөөд Францын 1,4 мянган хүн мөргөлдөөнтэй бүсэд очих эрэмэлзэлтэй эсвэл тэнд байгаа, буцаад ирсэн ч байж магадгүй хэмээн Вальс тэмдэглэснийг Agence France-Presse мэдээлэв.
“90 орчим францчууд зэвсэг барин бидний үнэт зүйлсийн эсрэг байлдаж яваад амиа алдсан” хэмээн ерөнхий сайд ярив.
“Исламын улс” бүлэгт хамгийн олон тооны франц, бельги хүмүүс нэгдсэн байна. Хоёрдугаар сард Францын зургаан иргэний паспортыг хураасан бөгөөд өөр 40-өөд хүмүүст гадаадад гарахыг нь хориглосон арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард батлагдсан террорын эсрэг шинэ хуулийн дагуу авсан анхны арга хэмжээ нь энэ болсон байна.
Өнгөрсөн оны зунаас идэвхжсэн “Исламын улс” бүлэглэлийн эгнээнд 200 мянга орчим хүн байлдаж байгаагийн 20 мянга нь гадаадын иргэд гэж Америкийн тагнуулын алба мэдээлж байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР