Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилга

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилга

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны захиалгаар 2011 оны 2-4 дүгээр улиралд хийгдэх бодлогын судалгааны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд оролцох сонирхолтой хуулийн этгээд болон хувь хүний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргаж байгаа тул доорх судалгааны сэдвүүдээр зөвлөхийн жагсаалтад орох саналаа ирүүлэхийг урьж байна

Зөвлөх жагсаалтад орох саналыг бичгээр болон цахим шуудангаар ирүүлэх ба дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Саналыг 2011 оны 6 дугаар сарын 10 өдрийн 17 цагт ирүүлсэн байх.
  • Ажлын туршлага болон чадварыг илэрхийлсэн товч танилцуулгыг 2-3 хуудсанд багтаасан байх.

Гүйцэтгэгчийг чанарын болон чадварын үнэлгээний аргыг ашиглан 2 үе шаттайгаар шалгаруулна.

1-р үе шат: Дэлгэрэнгүй жагсаалтад ирүүлсэн саналыг үнэлж, хураангуй жагсаалт үүсгэх ба жагсаалтад багтсан хуулийн этгээд болон хувь хүнд тендерт оролцох саналын урилгыг хүргүүлнэ.

2-р үе шат: Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох журмын дагуу шалгаруулна.

Санал хүлээн авах хаяг:

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо
Мэдээлэл, судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс
Улаанбаатар хот 210646,
Нэгдсэн үндэстний гудамж 5/1,
Засгийн газрын II байр, А корпус, 215 тоот өрөө
Утас: 976-51-266430, Факс: 976-11-327914, Цахим шуудан: ariunbold@ndic.gov.mn

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ ЗАХИАЛГААР 2011 ОНД ХИЙГДЭХ БОДЛОГЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН ЖАГСААЛТ

Т/д

Судалгааны сэдэв

Төсөвт өртөг (сая төг)

Тайлбар

БС-11/01

Уул, уурхайн салбарын бусад салбарт үзүүлэх
нөлөөллийн талаарх судалгаа

 

5

Уул уурхайн баялаг
ихтэй манайх шиг орны хувьд Голланд өвчинд өртөх, баялагийн хараал тусах
магадлал өндөр байдаг. Иймд дээрх сөрөг үзэгдлүүд манай улсын эдийн засагт
илэрч байгаа эсэхийг тодорхойлох, илрэх боломж, хандлагыг тооцох, түүнд
үндэслэн урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлох, голланд өвчний
илрэлийг хялбархан тодорхойлох математик загварыг зохиох,  ханшийн чангаралт манай улсын хөнгөн
үйлдвэрлэлийн гол салбар болох нэхмэл, арьс шир зэрэг  салбарын өрсөлдөх чадварт хэрхэн
нөлөөлөхийг судлах, сөрөг нөлөөллийг саармагжуулах арга замыг тодорхойлох

БС-11/02

Монгол Улсын хөрөнгө оруулалтын шингээх чадварын
судалгаа

 

7

Ойрын жилүүдэд уул уурхай болон
дэд бүтцийн салбарт олон төслүүд хэрэгжихээр байгаатай холбоотойгоор эдийн
засагт маш их хөрөнгө оруулалт орж ирэхээр байна. Иймд эдгээр хөрөнгө
оруулалтын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, манай улсын хөрөнгө оруулалтын шингээх
чадварын талаар нарийвчилсан тооцоо судалгаа хийх

БС-11/03

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг сайжруулах, Уул уурхайн салбараас орж ирэх орлогыг оновчтой хувиарлах арга зам боловсруулах судалгаа

8

Монгол Улс уул уурхайн
цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс хамаарсан, хэт  мэдрэмтгий эдийн засгийн бүтэцтэй орон
хэвээрээ байх хандлага байна. Иймд дараахь шаардлагуудыг хангасан эдийн
засгийн бүтцийг бий болгох шаардлагатай байна. Үүнд
:

         
Хүнд
өгөөжтэй тухайлбал, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
;

         
Үндэсний
аюулгүй байдал, ялангуяа, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах
;

         
Эдийн
засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
;

         
Бүс
нутгийн хөгжилд түлхэц үзүүлэх
;

         
Урт
хугацаанд тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүчин зүйлүүдийг хангасан эдийн
засгийн бүтэцтэй болох санал зөвлөмж гаргах, тооцоо, үндэслэлийг тодорхойлох
юм. Үүнтэй уялдаад аж үйлдвэр, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх талаар
судалгаа хийж санал зөвлөмж боловсруулах, 
уул уурхайн салбарын бүтээгдэхүүн тус бүрээр улсын төсөвт орох орлогыг
нарийн тодорхой тооцож, бүтээгдэхүүний биет хэмжээ болон үнийн өөрчлөлтөөс
хамааруулан загварчлах

БС-11/04

Стратегийн бараа, бүтээгдэхүүнийг
тодорхойлох шалгуур үзүүлэлт тогтоох, тэдгээрийн зах зээлийн орчин,
нийлүүлэлтийн байдалд шинжилгээ хийх, стратегийн бүтээгдэхүүний үнэд төрөөс
зохицуулалт хийж байгаа бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэх боломжийн талаарх
судалгаа

20

Өнөөдрийн байдлаар
стратегийн бараа, бүтээгдэхүүнийг тогтоох нэгдсэн аргачлал байхгүй,
стратегийн бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн зохицуулах, төрийн оролцоо ямар
байх талаар тодорхойлсон бодлого байхгүй. Тиймээс хүн амын эрэлт, хэрэгцээтэй
уялдуулан стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн оновчтой түвшинг
тодорхойлох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хэрэглээ, нийлүүлэлтийн баланс
тооцох аргачлал, зөвлөмж боловсруулах

БС-11/05

Хүн амын нутагшил, суурьшил, хөдөлмөрийн зах
зээлийн судалгаа

21

Засаг захиргааны хуваарийн
шинэчлэл, хот суурины хөгжил, орон нутгийн хөгжлийн индекс, улсын хөрөнгө
оруулалтыг оновчтой хууваарилах асуудлыг шийдвэрлэх асуудлын үндэс нь хүн
амын нутагшил, суурьшлын бодлого юм. Монгол Улсын эдийн засаг ирэх жилүүдэд
эрчимтэй өсөх төлөвтэй байгаа бөгөөд үүний үр дүнд дэд бүтэц, уул уурхай,
хүнд аж үйлдвэр, эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэж хүний хөгжил,
амьдрах орчин бодитоор сайжрах нөхцөл бүрдэнэ. Эдгээр үйлдвэрлэлийн салбарын
шинээр нэмэгдэх ажлын байранд хэрэгцээт ажиллах хүчийг эртнээс бэлтгэхгүй бол
хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажиллах хүчний хомсдолд орж болзошгүй тул
хөдөлмөрийн зах зээлийн судалгааг хийх шаардлагатай байгаа бөгөөд  үйлдвэрлэлийг даган бий болох суурьшил буюу
хот, суурин газруудын инженерийн болон нийгмийн хангамжийн төлөвлөлт, хөрөнгө
оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд хүн амын шилжилт хөдөлгөөн, нутагшилт,
суурьшлын судалгааг хийх

БС-11/06

Төлөвлөлтийн арга зүйг
боловсронгуй болгох судалгаа

15

Улсын хэмжээнд
төлөвлөлт хийх нэгдсэн арга зүй одоогоор байхгүй байгаа юм. Улсын хөгжлийн
урт хугацааны төлөвлөлтийн хамрах хүрээ, төлөвлөлт хийх үйл явцын талаар
нэгдсэн аргачлал, ойлголт байхгүйгээс төлөвлөлтийн баримт бичгүүдийн эрэмбэ
дараалал алдагдсан, салбаруудын бодлого уялдаа муутай, чанарын хувьд
хангалтгүй хийгдэж байна. Иймд урт, дунд, богино хугацааны улсын хэмжээний
төлөвлөлтийн нэгдсэн арга зүйг бий болгох

БС-11/07

Монгол Улсад мах, ноос, ноолуур, арьс шир,
чацаргана, оёдлын үйлдвэрлэлийн кластер хөгжүүлэх нөхцөл байдлын үнэлгээ хийх

9.9

Судалгааны хүрээнд
кластер компаниуд оновчтой хамтран
ажиллаж санхүүгийн чадавхиа дээшлүүл
эн,
технологи нутагшуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, улмаар өрсөлдөх
чадвараа  сайжруулах  зэрэг тулгамдсан асуудлуудаа амжилттай
шийдвэрлэх нөхцөл бүрд
эх

БС-11/08

Үндэсний бүтээмжийг дээшлүүлэх стратегийн
судалгаа

8

Үндэсний бүтээмж,
хөрөнгө оруулалтын үр ашгийг тасралтгүй дээшлүүлэн эдийн засгийн эрчимтэй
өсөлтийг бий болгож
нэг
хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэх зорилготой. Бүтээмж дээшлүүлэх хүрээнд ХАА,
Үйлдвэрлэл, Үйлчилгээний салбарын бүтээмжийг үндэстний, бүс нутгийн, компани
болон аж ахуйн нэгжийн түвшинд судлах шаардлагатай байна. Үнэлгээ хийж
бодлогын зөвлөмж боловсруулах

БС-11/09

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгжийн шинэтгэлийн талаар  харьцуулсан
судалгаа хийх, бодлогын хувилбар боловсруулах

7

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн
хуваарийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын болон судалгааны
байгууллагууд, судлаачдын дэвшүүлж буй санал, судалгааны үр дүнгийн
харьцуулсан судалгаа хийнэ. Харьцуулсан судалгаагаар тэдгээрийн дэвшүүлж буй
хувилбарын эдийн засаг, нийгэм, бүс нутгийн хөгжилд
үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ хийж бодлогын хувилбарыг боловсруулна

БС-11/10

Орон нутагт бизнесийн орчны шалгуур
үзүүлэлтийг боловсруулах, 2011 оны индексийг гаргах

 

9.9

Орон
нутаг, нийслэлийн хэмжээнд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх,  бодит амьдралд буусан төрийн бодлого
шийдвэр гаргахад, бизнесийн орчинд саад болж буй хүчин зүйлс, нөлөөлөх үйл
явцуудыг судалж тогтоох шаардлагатай байна. Тухайлбал:

·      
Улаанбаатар
хот, аймаг тус бүрээр бизнесийн орчин ямар байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, ямар
ахиц дэвшил гарч буй хэмжих, харьцуулах, сайжруулах арга замыг нь гаргаж,
зөвлөх
;

·      
Иргэд, аж
ахуйн нэгжүүдийн хувьд бизнес эрхлэхтэй холбоотой тулгамдаж буй бэрхшээл,
асуудлыг гаргаж ирэх
;

Бүс, орон
нутгийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд саад болж буй хүчин зүйлсийг
судалж, бодлогын санал зөвлөмж гаргах
;

БС-11/11

Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх
урьдчилсан нөхцөлд үнэлгээ өгөх, цаашид хэрэгжүүлэх стратегийн хувилбарын
судалгаа

16

·        
ҮХЦБд заасан “2016-2021 онд мэдлэгт суурилсан
эдийн засгийг төлөвшүүлж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг
12 мянгаас доошгүй ам.
доллар болгоно ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнөөгийн байдал,
урьдчилсан нөхцөлийг судалж, үнэлгээ өгөх

·        
Өндөр технологит,
үүний дотор мэдээлэл, харилцаа, био, нанотехнологи, транзит тээвэр, логистик,
санхүүгийн зуучлалын үйлчилгээ, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг
гүн боловсруулж экспортлодог үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэх
стратегийг боловсруулахад шаардлагатай судалгаа, мэдээлэл боловсруулах

·        
Бүс нутгуудад шинжлэх
ухааны болон үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг жигдрүүлж,
экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх үндэслэл боловсруулах

БС-11/12

Бүсүүдийн нийгэм, эдийн засгийн хөгжил, нутагшил,
суурьшлын судалгааны аргачлал боловсруулах

15

Монгол улсын хэмжээнд бүсүүдийн
нийгэм, эдийн засгийн хөгжил, нутагшил, суурьшлын суурь судалгааг эхлүүлэхэд
нэн тэргүүнд тус судалгаанд тохирсон судалгааны суурь аргачлалыг боловсруулах

БС-11/13

Баруун бүсийн нийгэм, эдийн засгийн суурь
судалгаа

20

·        
Баруун бүсийг
хөгжүүлэх дунд хугацааны стратеги бодлого боловсруулах, хөгжлийн загвар
тодорхойлох

·        
Баруун бүсийн
нутгуудыг биеэ даан хөгжих нөхцөл боломжийг нээж өгөхөд  нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох
;

·        
Баруун бүсийн хөгжлийн
бодлогын шинэчлэлт, өөрчлөлтийн санал боловсруулахад бодит мэдээлэл, хөгжлийн
өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх

·        
Баруун бүсийг
хөгжүүлэх ялгавартай болон жигд хөгжүүлэх нөхцөл боломжыг тодорхойлох

·        
Баруун бүсийн
аймгуудийн дэд бүтцийг урт болон дунд хугацаанд хөгжүүлэх чиглэл, төсөөлөл
гаргах, санал боловсруулах

·        
Баруун бүсийн аймгуудын
хүн амын шилжилт хөдөлгөөнийг багасгах, нутагшил суурьшлын бүсийг тодорхойлж,
бүсийн төвлөрлийг бий болгох гарцыг олох

·        
Бүсийн хүний нөөцийн
чадавхи, боловсрол, эрүүл мэнд, алслалтын дэмжлэгийг үзүүлэх аргачлал гаргах,
мэргэжилтэн бэлтгэх тусгай бодлого боловсруулах

БС-11/14

Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр
ашгийн судалгаа

7

Монгол Улсад хэрэгжиж буй төсөл,
хөтөлбөрүүдийн үр ашгийг судлаж, тэдгээрийг цэгцлэх, ач холбогдлын хувьд
эрэмблэх аргачлал боловсруулах

БС-11/15

Төрийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх Чанарын
удирдлагын харьцуулсан судалгаа

5

Монгол Улсын төрийн
байгууллагуудын онцлогт тохирсон гадаад улсын чанарын  удирдлагын стандартаас нэвтрүүлэх боломжийг
судалж загвар боловсруулах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж