”Зуун жилийн ганцаардал” 15-р хэсэг Габриель Гарсиа Маркес

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

”Зуун жилийн ганцаардал” 15-р хэсэг Габриель Гарсиа Маркес

Колумбийн
их бичгийн хїн Габриэль Гарсиа Маркесийн арван долоон настайдаа эхний нь
єгїїлбэрийг тавиад, санааг нь хориод жил сэтгэлдээ боловсруулж, гучин
наймтайдаа сая бичиж дуусгасан Зуун
жилийн ганцаардал” романыг сайхан
номоор цаг ямагт ундаасаж байдаг эрхэм
уншигч та сая уншин соёрхоод тєдийлєн чилээгїй болов уу. Хэрэв чилсэн
аваас орчуулагч миний муугаас болсон гэдгийг
хїлээгээд хїлцэл єчье. Энэ зууны хоёрдугаар хагаст дэлхийн
утга зохиолын тїїхнээ юунд ч торолгїйгээр
тїрэн орж ирээд, хїн тєрєлхтєний хїртэл болж байгаа латин
америкийн шинэ романы оргил
гэгдсэн энэ бїтээлийг анх уншаад аялгуу
сайхан монгол хэлээрээ орчуулан, єнє эртнээс номын далайд аялж ирсэн
монгол
уншигчиддаа танилцуулах гэсэн єєрєєс ахадсан том санаа
санасан минь энэ билээ. Испани хэлтэй мэргэд
энэ сайхан зохиолыг эх хэлнээс нь ойд бууж, нїдэнд їзэгдэж, сэтгэлд
уянгалтал
орчуулан гаргана гэдэгт єчїїхэн би эргэлзэхгїй
байсан боловч “маргаашийн єєхнєєс єнєєдрийн уушги” гэгчээр
уншичдадаа толилуулах гэж сэтгэл
яарахдаа тэр сипани хэлтний орчуулахыг
хїлээлгїй, орос хэлнээс бєх зїрх гарган дам орчууллаа. Тэгэхдээ зарим
эргэлзсэн гайхсан зїйлийг испани эхээс нь тольдон
їзэх ипанич
нєхдєєс уйгагїй лавлан хоргоох зэргээр утгыг дїйлгэн, уран санааг нь
буулгах гэж чадах ядахын хэрээр оролдлоо.
Колумбийн утга
зохиолын шїїмжлэгч Альваро Дельгадо Колумбийн Коммунист хэвлэл
“Документос
Политикос” сэтгїїлд “Жинхэнэ їндэсний ардын зохиолын хувьд энэ роман
манай утга
зохилын тїїхэнд анх удаагаа нийт
хїн ь тєлєхтний соёлын їнэт зїйлсийн энд
хїрлээ” гэж бахархан бичсэн нь бий.
Иймээс энэ гаймшигт зохиол манай утга зохиод ч “нийт хїн тєрєлхтний
соёлын їнэт зїйлсийн энд
хїрэх” тийм зохиол гарахад тїлхэц єгєєсэй
гэсэн сэтгэл давхар євєрлєснєє
ялдамд хэлье.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж