Дэлхийн цомын хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2015.03.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн цомын хүрэл медалийн төлөө барилдана

ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт-концертын цогцолборт болж буй чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцож буй Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Тус тэмцээнд өрсөлдөж буй манай баг хүрэл медалийн төлөө АНУ-ын багтай барилдахаар шалгараад байна. Харин ОХУ, Японы багууд аваргын төлөө барилдах юм.

Тэмцээний “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжан, “B” хэсэгт ОХУ, Украин, Швед, Монголын багууд таарсан.

Манай баг хэсэгтээ ОХУ-ын багт 3:5-аар ялагдсан ч Шведийг 5:3-аар, Украиний багийг 6:3 онооны харьцаагаар ялж, хэсэгтээ дэд байраар шалгарлаа. Энэ хэсэгт Монгол 38, ОХУ 35, Украин 26 оноо авсан ч манай баг Оросын багт ялагдсан нь хоёрдугаар байранд орох үзүүлэлт болжээ. Ийнхүү манай баг “А” хэсгээс шалгарсан АНУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдана.

Барилдааны дүнг танилцуулья:

МонголШвед 5:3

48 кг Э.Нарангэрэл – Шведээс бөх ирээгүй.
53 кг Э.Сумьяа – Фредерика Петерссон, 5:0
55 кг С.Бямбацэрэн – София Маттссон, 0:2
58 кг Ш.Баатаржав – Сильвия Петер, 10:0
60 кг С.Цэрэнчимэд – Йоханна Маттссон, 5:4
63 кг С.Батцэцэг – Тереза Перссон, 0:6
69 кг О.Насанбурмаа – Моа Ныгрен, 15:4
75 кг Г.Наранчимэг – Фанни Градин, 14:3

Монгол – ОХУ 3:5

48 кг Э.Нарангэрэл – Алина Морева, 1:5
53 кг Э.Сумьяа – Мария Гурова, цэвэр ялагдсан.
55 кг С.Бямбацэрэн – Ирина Ологонова, 4:0
58 кг Б.Шоовдор – Валерия Коблова, 4:7
60 кг С.Цэрэнчимэд – Жаргалма Цыренова, цэвэр ялсан.
63 кг С.Батцэцэг – Инна Тражукова, цэвэр ялсан
69 кг О.Насанбурмаа – Наталья Воробьева, 0:3
75 кг О.Бурмаа – Екатерина Букина, 0:10

Монгол – Украин 6:2

48 кг Э.Нарангэрэл – Ольга Шнайдер, 8:0
53 кг Э.Сумьяа – Татьяна Лазарева, 10:0
55 кг С.Бямбацэрэн – Татьяна Лавренчук, 8:0
58 кг Б.Шоовдор – Татьяна Омельченко, 8:0
60 кг С.Цэрэнчимэд – Оксана Гергель, 6:8
63 кг С.Батцэцэг – Юлия Ткач, цэвэр ялагдсан
69 кг О.Насанбурмаа – Алла Черкасова, 4:4
75 кг Г.Наранчимэг – Катерина Бургомистрова, 1:0

Шигшээ барилдаан:

Алтан медалийн төлөө барилдаан: ОХУ – Япон

Хүрэл медалийн төлөө барилдаан Монгол – АНУ

V байрын төлөө барилдаан Украин – Азербайжан

VII байрын төлөө барилдаан Швед –Польш тус тус барилдана.

Дашрамд, өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Үүнд II, ҮII байранд тус бүр 1 удаа, Ү, ҮI байранд тус бүр 2 удаа орж байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж