Өрөмдлөгийн цооногууд цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.07-нд нийтлэгдсэн

Өрөмдлөгийн цооногууд цөөрчээ

Фото: Сергей Гапон / AFP

Нефть, хий олборлох дэлхийн өрөмдлөгийн цооногууд 2010 оны нэгдүгээр сараас хамгийн доод хэмжээнд хүрч, 2986 болтол цөөрсөн талаар Америкийн нефтийн сервизийн Baker Hughes компани мэдээлэв.

Сарын дотор өрөмдлөгийн цамхгууд 323 нэгжээр буюу бараг 10 хувиар, жилийн  хугацаанд 750 ширхгээр цөөрсөн байна. Тэднийг АНУ-д бүхнээс илүүтэйгээр хааж байна. Хоёрдугаар сард тэнд 335 цооног хаагдаж, 1348 цамхагтай болжээ. Дэлхийн бусад хэсгүүдэд дөнгөж 17 өрөмдлөгийн цамхаг  шинээр нэмэгджээ.

Эефтийн үнийн уналт цооногуудыг хаалгаж байгаа юм. Жилийн дотор  Brent маркийн баррелийн үнэ 105 доллараас 60 доллар хүртэл унажээ. Нэгдүгээр тэр үнэ 50 доллар болсон байлаа.

Baker Hughes компанийн мэдээнд хуурай газрын, далайн ёроолын цооногууд тооцогдсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд занарын нефть олборлох WBH Energyгэдэг компани нь дампуулаа зарласан анхдагч нь болов. Техасын  тэр компанийн өр 50 сая доллар болсон байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж