Мануэла Швейзиг
Фото: Soeren Stache / Reuters
Бундестагын баталсан хуулиар том компаниуд удирдлагынхаа 30 хувийг эмэгтэйчүүдэд өгөх ёстой болж байгаа бөгөөд хууль ирэх оноос үйлчилж эхлэх талаар Reuters мэдээлжээ.
Шинэ журамд 100 гаруй байгууллага хамрагдах бөгөөд 3000 гаруй бусад компаниуд хуулийн дагуу өөрсдийн эмэгтэй дарга нарын квотыг тогтоох ёстой юм байна. Германы Гэр бүлийн асуудал хариуцсан сайд Мануэла Шлезвиг шинэ хуулийг түүхэн алхам боллоо гэж тэмдэглэсэн байв.
Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дурьдсанаар өнгөрсөн оны сүүлчээр Германы томоохон гэгдэх 200 компанийн ажиглалтын зөвлөлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 18,4, мөн эдгээр байгууллагын удирдлагад эзлэх хувь 5,4 байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР