Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, “Хан хэнтийн залуус” ассоциаци хамтран Монголын оюутнуудын дунд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн хоёр дахь удаагийн наадмыг өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгууллаа. Гурван жил тутамд болдог тус наадамд сүүлийн шатанд шалгарсан 30 залуу найрагчийн уран бүтээлээс шилдгийг шалгаруулсан байна. Наадмын тэргүүн байрт “Орхон” их сургуулийн оюутан Б.Нэргүй, хоёрдугаар байрт МУИС-ын оюутан Б.Дөлгөөн, гуравдугаар байрт ИЗИС-ийн оюутан Б.Жаргал нар шалгарчээ.
М.Урин