Стамбулд Тажикийн тэрслүү үзэлтэн алагджээ

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Стамбулд Тажикийн тэрслүү үзэлтэн алагджээ

Умарали Кувватов.Фото: личная страница Кувватова в Facebook

 

Тажикийн  сөрөг тэмцэгч, "Групп-24» нэгдлийн лидер Умарали Кувватовыг гуравдугаар сарын 5-нд Туркийн Стамбул хотын европ хэсэгт хөнөөсөн тухай Haberler.com. гэх турк портал мэдээлжээ.

 

Мэдээлсний дагуу 47 настай Кувватов пүрэв гаригт Фатих район дахь өөрийн танилын зочилсон байв. Шөнө дундын үед тэрээр гудамжинд гарч иржээ. Үл таних этгээд түүнд ойртон очоод Кувватовын толгой руу буудан хөнөөгөөд нуугджээ.

 

Цагдаагийнхан Кувватовын тэр орой зочилсон гэрийн эзнийг нь хайж, хэргийн янз бүрийн хувилбарыг авч үзэж байгаа гэнэ. Түүний эхнэр, хүүхдүүдийг балмагдсан байдалд орсон байсныг эмнэлэгт хүргэжээ.

 

Тажикистанаас 2012 онд зугтан гарсан бизнесмен Умарали Кувватов Орост "Групп-24» гэсэн бүлэг байгуулсныг Тажикистан хэт даврагч бүлэг гэж үзсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж