Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотын гудамжаар өчигдөр нэгэн үчимбэр “зугаалж” яваад баригдсан гэнэ. Нэгэн хувийн байшингийн ард үчимбэр байхыг олж харсан амьтны эрхийг хамгаалагч Рагдад Ауттабаши гэгч цагдаа, зэрлэг амьтан сургагч хоёрыг хоёуланг нь дуудсан ажээ. Шархадсан үчимбэрийг шавьж устгагч барьж авсан байна. “Баривчлах” ажиллагааны үеэр хэн ч гэмтэж бэртээгүй бөгөөд урд савар нь гэмтсэн хөөрхий үчимбэрийг Абу Даби хотын зэрлэг амьтны эмнэлэгт хүргэж өгсөн ажээ.
Cheetah буюу үчимбэр нь Африк, Ойрхи дорнодод ихээр тархсан боловч Эмиратаас энэ зэрлэг амьтныг барьсан нь олныг гайхашруулжээ. Байгаль хамгаалах олон улсын холбооноос гаргасан нэн ховордсон ан амьтдыг бүртгэдэг улаан дансанд үчимбэрийг мөхөлд хамгийн ойрхон байгаа амьтдын тоонд оруулсан юм. Дэлхий дээрх үчимбэрийн тоо толгой 7500 хүрэхтэй үгүйтэй байгаа гэнэ.

Н.Энх