Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 100 жил, Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойг угтаж цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хүүхдүүдийн дунд дугуй, сумо бөх, гүйлт, сагсан бөмбөгийн спортын тэмцээнийг энэ сарын 28-ны өдөр ЦЕГ-ын Биеийн тамир спортын “Хүч” хорооны спорт заал болон Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулжээ. Тэмцээнд Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын алба хаагчдын 5-17 насны 120 гаруй хүүхэд оролцож тэргүүн байр эзэлсэн баг, хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.