Биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландын Контиолахти хотноо өчигдөр эхэллээ. 47 дахь удаагийн тэмцээний нээлтийн өдөр буюу өчигдөр холимог буухиа(2х6 км + 2х7,5 км) төрлөөр явагдлаа. Энэ зайг Чехийн шигшээ баг 1.20.27.2 цагт туулсан бол Франц, Норвегийн багууд удаалав.
Чехийн биатлончид арван жилийн турш тасалдаад байсан алтан медалийн буухиаг холимог төрөлд үргэлжлүүллээ.
Холимог буухиа. (2х6км + 2х7,5км)
1.Чех (Виткова, Соукалова, Шлезингер, Моравец) — 1.20.27,2 (0 торгуулийн тойрог + 8 нэмэлт сум)
2.Франц (Бесконд, Дорен-Абер, Беатрикс, М.Фуркад) — +20,2 (0+8)
3.Норвег (Хорн, Экхофф, Й.Бё, Т.Бё) — +27,7 (1+3)
4. Беларус
5. Австри
6. Герман
7. Итали
8. АНУ
9. Финланд
10. ОХУ
21. Япон
22. БНХАУ
24. Казахстан
25. Их Британи
26. БНСУ
Ч.БОЛОР