Их дээд сургуулиудын хамтын ажиллагаа үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Их дээд сургуулиудын хамтын ажиллагаа үргэлжилнэ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Монгол Улсын их, дээд сургуулиудын консорциум хооронд хамтран ажиллах гэрээг өчигдөр байгуулжээ. Гэрээнд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Монгол улсын Их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч, доктор Т.Хэрүүга нар гарын үсэг зурсан байна. Гэрээний зорилго нь ШУА ба их, дээд сургуулиудын профессор, эрдэмтэн судлаачдын оюуны боломж, бүрэлдэн бэхэжсэн материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн нарийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх аж.

Хоёр талын зүгээс тус тусын харьяа хүрээлэн, төвийн лабораториуд болон бусад судалгааны баазад магистрант, докторант, эрдэмтдийг харилцан ажиллуулах, олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төсөл, эрдэм шинжилгээний хурал болон бусад арга хэмжээнд эрдэмтэн, судлаачид, багш оюутнуудын төлөөллийг оруулж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Гэрээ 4 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм.

Т.ДАРХАН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж