Хөдөө, орон нутагт үйлдэгдэж буй мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, авч хэрэгжүүлж буй бодлогын талаар Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа К.Нямдаваа мэдээлэл хийсэн байна.
Мэдээлэлтэй холбогдуулан аймаг, сум, багийн засаг дарга, хэсгийн төлөөлөгч, иргэд, малчид мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал, туршлага солилцож, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө гаргахаар болжээ.
Малын хулгайгаас сэргийлэх зөвлөгөөн боллоо
Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх “Мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээрээ тэмцье” бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 27-нд зохион байгуулжээ. Зөвлөгөөнд ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Ж.Нямдаваа, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргал, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Сайнбаяр, Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа К.Нямдаваа, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх малчин холбооны тэргүүн н.Дагдан, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч З.Дорж болон Говьсүмбэр, Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Багануур, Налайх, Багахангай, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагчид болон иргэд, малчдын төлөөлөл оролцов.

С.Отгон