Хятадын ДНБ 7%-ийн өсөлттэй байна

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Хятадын ДНБ 7%-ийн өсөлттэй байна

Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2015 онд 7 орчим хувь байх гэнэ. Энэ тухай Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцяны илтгэлээс иш татан Bloomberg дамжуулжээ.

БНХАУ өнгөрсөн жил дүгнэхдээ, 2015 онд ДНБ-ний өсөлт 7,5 орчим хувьтай байна гэж төсөөлж байсан юм. Харин энэ удаад өмнөх жилийнхээ 0,5 хувиар бууруулан тооцож байна. Гэхдээ Хятадын Засгийн газар юанийн ханшийг тэнцвэртэй, ухаалаг хэмжээнд барина гэдгийг онцолжээ.

Энэ сард болох Бүх Хятадын Ардын  төлөөлөгчийн жил тутмын чуулган дээр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцяны энэ талаарх илтгэлээ тавих юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж