Эболагийн сүүлчийн өвчтөн эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Эболагийн сүүлчийн өвчтөн эдгэрчээ

Беатрис Ярдоло эмнэлгээс гарч буйдаа баяртай байна.

 

Либери улсад Эбола вирусын халдвартай сүүлчийн өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ. 58 настай Беатрис Ярдоло гэгч өвчтөн хоёр долоо хоног эмчилгээ хийлгэсний үр дүнд эдгэрсэн нь Либери дэх Эбола вирусын халдвартай сүүлчийн хүн болсон аж.  Либери улсад 42 хоногийн хугацаанд халдварын шинэ тохиолдол илрэхгүй бол Эболагаас ангижирсан гэж үзэхийг ДЭМБ-аас мэдээллээ.

 

Ийнхүү Либери улсад сүүлийн долоо хоногт Эбола вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Либери улсад өнгөрсөн оны тавдугаар сард Эбола вирус бүртгэгдсэнээс хойш анх удаа халдварын шинэ тохиолдол илрээгүй нь энэ аж. Харин Сьерра-Леоне, Гвиней улсад өнгөрч буй долоо хоногт Эбола вирусын халдварын 132 шинэ тохиолдол бүртгэгджээ. Баруун Африкийн гурван оронд өргөн тархсан Эбола вирусын халдвараар нэг жилийн хугацаанд 10 мянга орчим хүн амь үрэгдсэн юм.

 

Үүний зэрэгцээ Гвиней улс дахь Эбола вирусын эсрэг вакцины туршилтын сүүлчийн үе шат маргааш /III.7/ эхлэх тухай ДЭМБ мэдээлжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж