Элчинд халдагч Пхеньянаас заавар авсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Элчинд халдагч Пхеньянаас заавар авсан уу?

 

Өмнөд Солонгос улсад суух АНУ-ын элчин сайд Марк Липпертийн биед халдсан эрэгтэй Пхеньянд олон удаа зорчсон болохыг Сөүлийн албаныхан тодруулжээ. АНУ-ын элчин сайдын биед халдаж гэмтэл учруулсан Ким Ки-Жон гэгч нь 1999-2007 оны хооронд долоон удаа Хойд Солонгост очсон аж.

 

Ким Ки-Жон нь АНУ-ын элчин сайд Марк Липпертийг сахлын хутгаар нүүр болон гарыг нь зүсч гэмтээсэн юм.  АНУ-ын элчин сайд Марк Липперт өчигдөр өглөө /III.5/ Сөүлийн эмнэлэгт хүргэгдсэнээр нүүрэндээ 80 оёо тавиулсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ.

 

Ким Ки-Жон нь Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн “Өмнөд болон Хойд Солонгос улс нэгдэх ёстой” хэмээн хашгирч байсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж