Харрисон Форд
Холливудын жүжигчин Харрисон Форд АНУ-ын Лос-Анжелес хотноо жижиг онгоцоор нисч яваад унаж осолджээ. Өдгөө 72 настай Харрисон форд ослын улмаас толгойдоо гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр Санта Моника нисэх буудлын ойролцоо гольфын талбайд онгоцтой унасан аж. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар хууль хяналтынхан ажиллаж байна.
Харрисон Форд “Indiana Jones”, “Star Wars” кинонуудаараа алдартай билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС