Хятадын Ардын Чөлөөлөх армийн Улс төрийн хэлтсийн тагнуулын албаны дарга хошууч генерал Син Юньминийг авлигын хэргээр баривчилсан тухай Гонконгийн South China Morning Post сонин мэдээлэв.
Генералыг хоёрдугаар сарын 17-нд баривчилсан байна. Мөн тэрээр Гадаад орнуудтай найрамдах Хятадын нийгэмлэгийн орлогч дарга бөгөөд Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн тэргүүлэгч гишүүн байжээ. Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр авлигатай тэмцэх ажлын хүрээнд Хятадын 14 генералыг баривчилсан тухай “Синьхуа” агентлага мэдээлсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР