Нөөцийн махны 40 хувь нь хониных

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны 40 хувь нь хониных

Нийслэлчүүдийн хаврын хүнсний хэрэгцээнд зориулж шаардлага хангасан махыг нөөцөлж, зардаг. Энэ жил “Мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Женерал фүүдс”, “Мах Импекс”, “Ханбулган Хүнс”, “Эй Эн Ди Эм”, “ЭМФ” зэрэг зургаан аж ахуйн нэгжийн долоон агуулахад 12 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Нийт бэлтгэсэн махны 30 хувь нь үхэр, ямааны мах, 40 хувь нь хонины мах байгаа аж.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нөөцийн мах бэлтгэхийн өмнө агуулахын ариун цэвэр, ариутгал, халдваргүйтгэл хийлгэжээ. Мөн нөөцөд хадгалсан махны савлагааны уутыг шинжилгээнд хамруулж, жижиглэж, савлах ангилахад шаардлагатай, тоног төхөөрөмж, шошго зэргийг бүрдүүлэн худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж