Төрсөн эцэг, хойд ээждээ тамлуулж амь насаа алдсан дөрвөн настай бяцхан охины хэрэг монголчуудыг цочирдуулсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл улам гаарч, энэ асуудалд төр засгийн анхаарлыг татахын тулд "Ээж бүхний дуу хоолой" хөдөлгөөнөөс жагсаал зохион байгуулсаар байгаа. Тэд энэ асуудлаар өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлажээ.
Үрээ тамлаж хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдээд байгаа төрсөн эцэг Цогт ХЗЯ-ны Шүүхийн шинжилгээний хүрээлэнд ажилладаг. Харин хойд ээж н.Маралмаа нь БХИС-ийг эрх зүйчээр төгссөн байдаг. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гаргасан шинжилгээний дүгнэлт охин тархины харвалт, уушигны бяцралтын улмаас амиа алдсан гэж гарчээ.
М.ЯЛАЛТ