Өнгөрсөн оны “Eurovision” уралдааны ялагч Том Нойвирт буюу Кончита Вурст өөрийн намтрын номны баярыг Берлин хотноо хийлээ гэж Deutsche Welle дамжуулав.
"Ich, Conchita. Meine Geschichte» ("Би, Кончита. Миний түүх») нэртэй номондоо 26 настай австри залуу тайзнаа гарсан замаа өгүүлжээ. Европын дууны уралдааны түүхэнд хэрхэн ялсан, хэрхэн анхны “хууз сахалтай эмэгтэй” болсноо Нойвирт бичсэн байна.
Мөн түүнчлэн Нойвирт "You are Unstoppable» ("Чамайг зогсоож чадахгүй») гэсэн шинэ дуугаа Берлины сонсогчдод танилцууллаа. Янз бүрийн хөгжмийн урсгалыг холих нь Вурстын хэрэглэх дуртай арга бөгөөд шинэ дуундаа ч энэ уламжлалаа давтжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР