Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Орос төсвөө шинэчлэв

Фото: Екатерина Штукина / РИА Новости

Нефтийн үнийг баррель нь 50 ам.доллар, ам.долларын ханш нь 61 рубль байхаар  тооцоолон төсвийн шинэчлэл хийсэн тухай Оросын ерөнхийлөгч России Владимир Путин хэлснийг ТАСС агентлаг дамжуулав.

Төсвийн шинэчлэлд  гадаадын зах зээлээс санхүүгийн хөрөнгө татах талаар засвар оруулсныг Путин хэлжээ.

Оросын 2015-2017 онуудын гурван жилийн төсвийг Төрийн дум нь 2014 оны арваннэгдүгээр сард баталсан юм. Ингэхдээ 2015 оны төсвийн орлогыг 15,1 их наяд рубль, түүний тоонд нефть, хийн орлогыг 7,7 тэрбум рубль гэж тусгасан юм. Орлогоо төсөөлөхдөө баррель нефтийн үнийг 80 ам.доллараар тооцон төлөвлөсөн байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж