Төрийн алба хаагчдыг чадавхижуулах сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Төрийн алба хаагчдыг чадавхижуулах сургалт боллоо

Баянгол дүүргийн ИТХ, ЗДТГ-ын нийт 50 гаруй төрийн албан хаагчдад “Төслийг удирдах нэгж”-ийн сургагч багш нар төрийн албан хаагчийн чадавхийг нэмэгдүүлэх сургалт  зохион байгууллаа.  Төслийг удирдах нэгжийн захирал Н.Энхболд “Төрийн албан хаагчид бол иргэдийн хамгийн эхэнд харьцдаг үйлчилгээ үзүүлдэг хүмүүс юм. Тэгэхээр энэ сургалт нь  иргэдэд хэрхэн зөв ойлголт төрүүлэх, мэдээллийг хэрхэн оновчтой өгөх, харилцаа хандлагын талаарх сургалт” гэж онцоллоо.

Тус сургалтын эхний  танилцуулгыг Төслийг удирдах нэгжийн ахлах зохицуулагч Б.Нямсүрэн хийсэн. Тэрбээр Монгол улсыг адил төстэй зүйл олон, байгалийн баялагаас хараат эдийн засагтай Кувейт улс болон Анголын Бүгд Найрамдах улстай 50 жилийн өмнө одоо 2015 онд ямар хөгжлийн түвшинд байгаа талаарх харьцуулсан нь сонирхол татаж байлаа.

Дараагийн илтгэлийг Төслийг удирдах нэгжийн зохицуулагч н.Хулан, н.Ганчимэг нар хийж төрийн албан хаагчийн үүрэг, хэрхэн ил тод байдлыг эрхэмлэж иргэдийг дээдлэн үнэт зүйлтэй, мэдлэг боловсролтой, зөв үзэл бодолтой, ажлаа эрчимжүүлсэн, төлөвлөгөөтэй байхын давуу талуудыг онцоллоо. Сургалтын жинхэнэ үр дүн нь “Тогтуун, найрсаг, дулаахан, итгэлтэй чадварлаг төрийн албан хаагч болгоход оршиж байгаа” гэж  сургагч багш нар дурдлаа.

Төслийг удирдах нэгжийн энэхүү нутгийн өөрөө удирдах байгуулагад  ажиллаж байгаа төрийн албан хаагчийн чадавхийг сайжруулах сургалт нь Баянгол дүүргээс эхэлж байгаа бөгөөд бусад дүүргүүдэд  үргэлжлүүлэн явагдах аж.  

С.ОТГОН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж