Усанд хийсэн төмөр маш амархан зэвэрдэг. Тэгвэл хүний бие ч гэсэн зэвэрдэг гэвэл та итгэх үү? Яагаад? Бид чинь төмөр биш мах цуснаас бүрдсэн хүн шүү дээ гэж маргах хүн олон байгаа. Тиймээ хүний бие үнэхээр зэвэрдэг. Бидний бие махбодийн нилээдгүй хэсгийг бүрдүүлдэг зүйл бол төмөр юм. Төмөр нь бүхий л биеэр цусыг зөөвөрлөж хүчилтөрөгчийг хуримтлуулдаг маш их ач холбогдолтой зүйл. Энийг хамгийн энгийн жишээгээр тайлбарлаж хэлбэл бидний цусны бүтцэд гемоглобин гэдэг молекул маш нарийн зохион байгуулалттайгаар бий болсон байдаг. Гемоглобин бол хүний биед хэрэгтэй хүчилтөрөгчийг цуглуулдаг молекул юм. Хэрвээ энэ үл анзаарагдах бяцхан эс зэврэх юм бол биемахбодь яг л хүрэл шиг өнгөтэй болж хувирна. Энийг сонсоод таны сонирхол бас айдас төрж байгаа нь лавтай. Харин зэврэлтээс хамгаалах хамгаалагч нь бидний цусны найрлаганд байдаг төмөр өөрөө гэвэл бүр сонин байгаа биз?
Төмөр нь хүний биед хуримтлагдсан нэгэн бяцхан уургийн ferrite–г үүсгэдэг байна. Энэ зэврэлтээс хамгаалдаг систем нь генетикийн гажигаас болж заримдаа буруу ажиллах тохиолдол бас бий. Яаж вэ гэвэл таныг суугаад босох үед толгой эргэж, нүд харанхуйлж мэдрэгддэг. Байнга биш ч гэсэн заримдаа бидэнд ийм зовиур илэрдэг. Тэгэхээр энэ нь цус багадалт болон төмрийн дутагдлаас болж үүсч байгаа үр дагавар юм. Юу дутагдаж эсвэл илүүдэж байгааг ямар нэгэн байдлаар илэрхийлж хэлж байдаг хүний бие организм гэдэг үнэхээр гайхамшигтай. Хүн бол байгаль дэлхий дээрхи бүх бүтээлүүдээс ч илүү нарийн нандин бүрэлдсэнээрээ жинхэнэ таашгүй оньсого, гайхамшиг юм. Та бидний цусны эргэлт, амьсгалах үйл явц, хоол боловсруулах эрхтэн гээд бүхий л бие эрхтэний үйл ажиллагаа яаж ийм боловсронгуй болсон юм бол оо? Энийг та өөрөөсөө асууж үзээрэй.