Украины цэргийнхэн хоёр гүүрэнд тэсрэх бодис тавьжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Украины цэргийнхэн хоёр гүүрэнд тэсрэх бодис тавьжээ

 

Крымыг Украинтай холбосон автомашины хоёр гүүрэнд Украины тал тэсрэх бодис тавьсан тухай Крым дэх Оросын Аюулгүй байдлын албаны  хилийн цэргийн газар гуравдугаар сарын 4-нд мэдээлжээ.

 

Оросын “Жанкой”, Украины “Чонгар” гэх хилийн нэвтрэн өнгөрүүлэхийг холбосон одоо ажиллагаатай гүүр ба ашиглагдахгүй байгаа хуучин гүүр хоёрын сууринд 42 модон хайрцагтай тэсрэх бодис тавин тэднээс цахилгаан утсыг Украины цэргийн байрлал руу татжээ.

 

“Украины хүчнийхэн гүүрийн минажүүлж байхдаа түүгээр өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоогоогүй” хэмээн хилийн цэргийнхэн мэдээлжээ.

 

Одоогоор Крым- Украины хил дээр гурван нэвтрэн өнгөрүүлэх ажиллаж байна

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж