Английн премьер лигийн 28 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн эхний байруудад яваа багууд бүгдээрээ хожсон юм. Хүснэгтийг тэргүүлж байгаа “Челси” клуб энэ тойрогт “Вест Хэм” клубын талбайд зочилж тоглоод, 0:1-ээр буулгаж авсанаар 63 оноотой боллоо. Тоглолтын 22 дахь минутад Азар гоолдож, багтаа гурван оноо авчирсан байна.
Тэгвэл хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Манчестер Сити” клуб талбай дээрээ “Лестер Сити”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсанаар 58 оноотой боллоо. Тоглолтын 45 дахь минутад Сильва гоолдсон бол 88 дахь минутад Милнер гүйцээжээ.
Харин гуравдугаар байрт бичигдэж байгаа “Арсенал” клуб энэ тойрогт “КПР” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсанаар 54 оноотой боллоо. Тоглолтын 64 дэх минутад Жиру тооны харьцааг нээсэн. Улмаар 69 дэх минутад Санес улирлын 13 дахь гоолоо оруулсан юм. Тэгвэл зочдоос Чарли Остан 82 дахь минутад улирлын 14 дэх гоолоо оруулжээ.
Хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа “Манчестер Юнайтед” клуб “Нью Касл”-ын талбайд зочилж, арай гэж 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 53 оноотой болж ирлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 89 дэх минутад Янг оруулжээ.
Тэгвэл тавдугаар байрт бичигдэж байгаа “Ливерпүүл” клуб талбай дээрээ “Бернли” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан юм. Тоглолтын 29 дэх минутад Жордан Хендерсон гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 51 дэх минутад Старриж нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирсан юм.
Бусад тоглолтын үр дүн
Тоттенхэм 3-2 Соунси
Сток Сити 2-0 Эвертон
Эх сурвалж: www.mminfo.mn