Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

“Ferrari” Энэтхэгт

Италийн тансаг зэрэглэлийн спорт машин үйлдвэрлэгч “Ferrari” компани Энэтхэгт албан ёсны борлуулагчийн төвтэй боллоо. Ази тивийн супер баячуудын оволзсон эрэлт хэрэгцээг хангахын тулд долоон жилийн өмнө Хятадад албан ёсны салбараа нээж байсан “Ferrari” ийнхүү Энэтхэгийн зах зээлийг сонгож байгаа юм. Ингэснээр тус компанийн бүхий л загварууд Энэтхэгт худалдаалагдах бөгөөд хамгийн хямд нь 22 сая рупи буюу 485 мянган ам.долларын үнэтэй Ferrari California байх гэнэ.

Энэтхэг “Ferrari”-гийн хувьд албан ёсны борлуулагчийн төвөө нээж буй 58 дахь улс. Одоогоор тус улсад хувийн шугамаар оруулж ирсэн 50 гаруй Ferrari байдаг аж. Сонирхуулахад, өдгөө Энэтхэгт нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 127 мянга гаруй хүн байдаг учир Энэтхэгийн зах зээлд “Ferrari”-д нээлттэй гэж үзжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж