Фото: Yuya Shino / Reuters
Доллартай харьцуулсан евро мөнгөний ханш, Forex биржийн гуравдугаар сарын 4-ний өдрийн арилжаагаар 1,1083 ам.доллар хүртэл унасан нь 2003 оны есдүгээр сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт болов. Евро бүсийн хоёрдугаар сарын үйлчилгээний салбарын сөрөг илтгэл Европын мөнгөний ханшийг сулрууллаа гэж Bloomberg агентлаг мэдээлэв.
Евро валютын ханш ам.доллартай харьцуулахад тав дахь хоногоо дараалан уналаа. Гуравдугаар сарын 5-нд хийгдэх Европын төв банкны хуралдааны шийдвэрийг хүлээсэн хүлээлт энд нөлөөлжээ. Хоёрдугаар сард АНУ-д ажлын байр нэмэгдсэн зэргийн эдийн засгийн статистик ам.долларт эерэгээр нөлөөлж байна.
Сүүлийн жилд ам.доллар нь үндсэн валютууд тэдний тоонд евротой харьцуулахад бэхжиж байна. Жилийн өмнө европ мөнгө нь 1,37 ам.доллартай тэнцэж байсан юм. Ийнхүү жилийн дотор евро мөнгөний ханш 25 хувиар унаад байгаа юм.
Москвагийн биржийн өчигдрийн арилжаагаар ам.долларын рубльтэй харьцуулсан ханш 34,5 копейкаар өсөн 62,25 рубль болжээ. Харин евро 45,7 копейкаар хямдран 68,81 рубль болсон байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР