Олон улсын валютын сангийн тэргүүнд албан ёсоор нэрээ дэвшүүлсэн Францын Сангийн сайд Кристина Лагард Хятад, Энэтхэг, Бразилид айлчлахаар төлөвлөж байна. Европт Кристина Лагардыг дэмжигчид нэмэгдсээр байгаа ч Азийн орнуудад түүнийг сангийн тэргүүнээр сонгохыг эсэргүүцэж байгаа юм. Учир нь Азийн хөгжиж буй орнууд Олон улсын валютын сангийн тэргүүнийг Европоос томилдог заншлыг халж, Азийн орноос сонгохыг хүсч байгаа ажээ. Тиймээс Олон улсын валютын сангийн тэргүүнээр сонгогдоход түлхэц болох дээрх гурван орны дэмжлэгийг авах нь Францын сангийн сайд Кристина Лагардын айлчлалынх нь гол зорилго гэнэ. Азийн хөгжиж буй орнуудын сангийн сайд нар тэргүүнийг Европоос сонгохыг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж байгаа ажээ. Олон улсын валютын сангийн өмнөх арван тэргүүн бүгд Европоос сонгогдож байсан юм. Эдийн засгийн хөгжлөөр Азид тэргүүлж буй Энэтхэг, Хятадыг олон улсын хэмжээнд гол “тоглогчид” болоход ойрхон байгаа юм. Хэдийгээр хөгжиж буй орнуудад Кристина Лагардыг дэмжигчид цөөн хэдий ч “Их найм”-ын АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Япон, Канад, ОХУ зэрэг орнууд дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Н.Энх