Баян-Өндөр сумын бүх тендер цахимаар явагдана

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Баян-Өндөр сумын бүх тендер цахимаар явагдана

 
 
Баян-Өндөр сумын 2015 оны тодотгосон төсөв 2,2 тэр бум төгрөг батлагдсанаас орон нутгийн хөгжлийн сан 780 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр боловсрол, эрүүл мэндийн салбарт голлон хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Мөн энэ жилийн хөрөнгө оруулалттай холбоотой тендерийн ажлууд цахимаар зохион байгуулагдахаар болсон байна.
 
Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулна
 
Өнгөрсөн жил Баян-Өндөр сумын хэмжээнд 11 ажлыг цахим тендерээр зарласан юм. Эхний ээлжинд 441,4 сая төгрөгөөр нийтдээ 17 төрлийн бараа, ажил үйлчилгээ төлөвлөгдсөн байна. Тухайлбал Наран цогцолбор сургуулийн биеийн тамир, спортын талбайн тохижилт, дээвэр засвар, цахим сум болох ажлын хүрээнд багуудыг интернэтэд холбох, Яргуйт багт ногоон байгууламж бүхий амралтын талбай байгуулах, 21-р цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, 7-р сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн стандартат нийцсэн анги танхим байгуулах, “Үйлс бадрах” өрхийн эрүүл мэндийн төвд чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бий болгох гэхчлэн ажлууд хийгдэх юм байна.
 
Хөрөнгө оруулалтын ажлууд цахим тендерээр зохион байгуулагдах болсонтой холбогдуулан аймгийн худалдан авах албан дээр долоо хоног бүрийн 4,5 дахь өдрийн 16 цагаас цахим тендерийн сургалт явагддаг учраас иргэд энэхүү сургалтанд хамрагдах боломжтой юм. Энэ жилийн тухайд сумынхаа иргэдийг түр ажлын байраар хангах зорилгоор олон нийтийн оролцоонд тулгуурласан ажил мөн хийгдэх гэнэ.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж