Монголын рок поп, сонгодог, нийтийн дууны урлагийн хөгжлийг МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, зууны манлай поп хатагтай Б.Сарантуяа нар зүүн болон говийн бүсийн нутгийн бүх сайхан бүсгүйчүүд ээжүүддээ хамтарсан тоглолтоороо бэлэг барих гэж байна.
Эрхэм уран бүтээлчдийн туурвисан олон сайхан уран бүтээлүүдийн дийлэнх хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд, орчлонгийн сайхан бүсгүйчүүдийгээ магтсан байдгаараа онцлогтой.
Энэ ч утгаараа сонгодог болон нийтийн дууны сор болсон уран бүтээлч, рок поп урлагийн поп хатагтай нар хамтран олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Тухайлбал, тоглолт
- Гуравдугаар сарын 6-ны өдөр Замын-Үүд хотноо
- Гуравдугаар сарын 7-ны өдөр Сайн-Шанд
- Гуравдугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймагт
- Гуравдугаар сарын 9-ны өдөр Дундговь аймагт болох аж.
Т.АНУ