Авто худалдаа эрхлэгчид хэзээ нүүх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Авто худалдаа эрхлэгчид хэзээ нүүх вэ?

Улаанбаатар хотод ил задгай автомашин худалдаалахыг өнгөрсөн 2014 оны аравдугаар сарын 1-нээс хориглосон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт баригдаж байгаа Авто худалдааны цогцолбор байгуулахаар болж, барилгын ажлыг эхлүүлээд байгаа. Ингэснээр нийслэлд автомашин, автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэгчид нэг газарт төвлөрнө. “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга Д.Байдрагийн хэлснээр цогцолборын ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай явж байгаа аж. Мөн автомашины зогсоолыг нь барьцаалж тухайн иргэнд барьцаа хөрөнгийн шаардлагагүй Хас банкны зээлд хамрагдах боломжтой юм байна. Нийт 20.4 га газарт 6375 ширхэг орц, гарц нь нээлттэй автомашины худалдаа эрхлэх зогсоол бий. Үүнээс өнөөдөр 5000 зогсоол буюу 20 тэрбум төгрөгийн зогсоолыг банкны таатай нөхцлөөр худалдан авах нөхцлөөр хангажээ. Эхний ээлжинд 4 сая төгрөгийн 3х6 хэмжээтэй жижиг зогсоолууд худалдаж байгаа бөгөөд суудлын автомашин, микроавтобус, зургаан метрээс утргүй дунд оврын ачааны автомашин зогсох юм байна. Энэхүү цогцолбор нь хяналтын камер, хаягжилт, тэмдэг, тэмдэглэгээтэй, зарлан мэдээлэх үзель, утасгүй интернэттэй, хашаа, харуул, нэгдсэн хамгаалалттай орчин үеийн ил зогсоол юм. Тухайн цогцолборт банк санхүүгийн үйлчилгээ болон бүртгэл, шилжилт хөдөлгөөн, улсын дугаар, оношлогоо, даатгал, татвар, нотариат, хоолны газар, нийтийн бие засах газрыг шийдэн эхний ээлжээ ирэх зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж