ИТХ-ын төлөөлөгчид хүүхдүүдийг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

ИТХ-ын төлөөлөгчид хүүхдүүдийг баярлуулав

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-3 дугаар багийн хүүхдүүд баяраа тэмдэглэлээ. Тэднийг тус багийн Засаг дарга нар болон тус багаас аймаг, сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид хүлээн авч, баярлуулсан юм. “Хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн сайхан дурсамжтай үе байдаг. Харин хүүхдийн баяр бол хүсэн хүлээдэг баяр нь байдаг билээ. Тиймээс ч хүсэн хүлээдэг баярыг нь сэтгэлд хоногштол тэмдэглэн өнгөрүүлж, мартагдашгүй дурсамж үлдээхийг зорьсон” гэдгээ Иргэдийн хурлын төлөөлөгчид хэлэв. Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан байна. Мөн энэ үеэр үндэсний бөх, гүйлт, дуу, сагсан бөмбөг гээд спорт, урлагийн тэмцээн зохион байгуулж, хүрэлцэн ирсэн хүүхдүүдийг хамруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж