Хэлтэс, агентлагийн дарга нар хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Хэлтэс, агентлагийн дарга нар хуралдлаа

Дархан-Уул аймагт өнөөдөр хэлтэс, агентлагийн дарга нарын ээлжит хурал боллоо. Хурлаар бүх хэлтэс агентлагууд тавдугаар сард хийсэн ажлынхаа тайланг хэлэлцсэн юм. Өнгөрсөн хурлаар аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатын зүгээс албан байгууллагынхаа гаднах өнгө үзэмжийг сайжруулж, тохижилтыг нэмэгдүүлэх талаар үүрэг даалгавар өгсөн учир энэ удаад бүх дарга нар хийсэн ажлаа тайлагнахаас гадна өнгөрсөн хугацаанд хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар дурдлаа. Тухайлбал, Хүүхдийн төлөө хэлтэс гадна, дотно тохижилтыг сайжруулсны дээр гэр бүлийн өдрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж, хүүхдийн эрхийн өдөр буюу зургадугаар сарын нэгний өдрийг угтсан тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Харин Боловсрол соёлын газрын хувьд бүхий л сургууль, цэцэрлэгүүдийн гаднах талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлж, “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багш” хөтөлбөрийн эхний шатны модуль сургалт амжилттай зохион байгуулагдсан зэрэг мэдээллийг хийсэн бол МХГ-аас төлөвлөгөөт 25 хяналт шалгалт явуулж, 19 аж ахуйн нэгжийг хамруулан, 22 акт үйлдэн, 45 дүгнэлт гаргажээ.

Хэлтэс, агентлагийн дарга нарын мэдээллийн дараагаар аймгийн Засаг дарга ирэх сард хийх ажлын чиг үүргийн талаар заавар өгсөн юм. Тэрбээр мөн хэлтэс, агентлагийн дарга нарыг Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бүхий л ажилд өөрсдөө идэвхтэй оролцох хэрэгтэйг онцолсон. Түүнчлэн ирэх зургадугаар сард хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа засварын ажлыг дуусгасан байх хэрэгтэй гэсэн юм. Мөн хөшөө дурсгалуудыг сэргээх, самбаруудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж