Жиу-жицучид дэлхийн аваргад мордлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Жиу-жицучид дэлхийн аваргад мордлоо

Жүдо бөхийн “эцэг спорт” гэгддэг жиу-жицу бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 2-6-нд АНУ-ын Калифорни мужийн Лонгбич хотноо болох гэж байна. АНУ, Латин Америкийн орнуудад өндөр хөгжсөн энэ спорт сүүлийн үед манай улсад ч эрчимтэй хөгжиж, олон улсын чанартай уралдаан, тэмцээнээс Монгол аварга төрөн гарсаар байгаа. Энэ сарын эхээр АНУ-ын Сан Хосе хотноо болсон “American Cup” тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн Монголын жиу-жицучид дэлхийн аваргад зодоглохоор өчигдөр дахин АНУ-ыг зорилоо. АНУ-ын дэвжээнд эрэгтэй 13, эмэгтэй дөрөв, нийт 17 бөх Монголоо төлөөлөн барилдана. Тэдгээрээс 12 нь өчигдөр Монголоос ниссэн бол ОХУ-ын нийслэл Москва хотноо жүдо бөхийн “Их дуулга”-д оролцсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар шууд АНУ-ыг зорьжээ. Түүнчлэн АНУ-д ажиллаж, амьдарч, жиу-жицу бөхөөр хичээллэж буй монгол тамирчид нутаг нэгтнүүдтэйгээ нэгдэн, дэлхийн аваргад зодоглох гэнэ.

ДАШТ-д зодоглох Монголын баг тамирчид:

Эрэгтэй: О.Нарангэрэл /64 кг, мастер/, Х.Цагаанбаатар /70 кг/, С.Мияарагчаа /70 кг/, Д.Сүлдбаяр /76 кг/, О.Болд-Эрдэнэ /82 кг/, Д.Мөнхбаясгалан /82 кг/, Г.Дашдаваа /88 кг/, Б.Ариун-Эрдэнэ /94 кг/, Б.Зоригтбаатар /94 кг/, Б.Өнөржаргал /-100 кг/, Г.Ганзориг /-100 кг/, Б.Мягмардорж /+100 кг/, Б.Одхүү /+100 кг/

Эмэгтэй: Б.Буяндэлгэр /64 кг/, М.Нямжаргал /64 кг/, Б.Сайнжаргал /69 кг/, Д.Цэрэнханд /+74 кг/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж