Минскийн тохиролцоо зөрчигдвөл асуудал хурцадна

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Минскийн тохиролцоо зөрчигдвөл асуудал хурцадна

Фото: AP

 

Украины сөргөлдөөнийг зохицуулах талаар хийгдсэн Минскийн тохиролцоо ноцтой зөрчигдвөл барууны орнуудын лидерүүд шийдвэртэй арга хэмжээ авахад бэлэн гэж Елисейн ордноос мэдэгдлээ.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Европын зөвлөлийн дарга Дональд  Туск, Франц, Их Британи, итали, Германы лидерүүд болох Франсуа Олланд, Дэвид Кэмерон, Маттео Ренци, Ангела Меркель нар утсаар зөвлөлдөх явцад ийм дүгнэлт хийлээ хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Минскт тохиролцоо хийснийг ноцтой зөрчсөн тохиолдолд олон улсын хамтын нийгэмлэгээс шийдвэртэй хариу арга хэмжээ авна гэж хэлэлцээр явуулагчид үзсэн байна. Тэд Минскийн гэрээг хэрхэн биелүүлснээс Барууны хориг арга хэмжээний цаашдын бодлого хамаарна гэлээ. Мөн тэд OSCE-гийн Украин дахь боломжийг дээшлүүлэх тал дээр ярилцжээ.

 

АНУ ба Барууны орнуудын лидерүүд эдийн засгийн асуудлыг нь шийдэхэд Украинд туслахад бэлэн хэмээн мэдэгдсэн ч чухам  тэр тусламж нь юунд тулгуурлаж буйг тодруулсангүй.

 

Украины хүчнийхэн Донбасст террорын эсрэг тусгай ажиллагаа гэдгээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн юм. Орос хэлтнүүд болон Оросын талыг баригчдын эсрэг явуулсан энэ ажиллагааны үеэр  зүүн Украины 6000 гаруй хүн алагдаж, 13 мянган хүн шархдан, олон арван мянган хүн дүрэвсэн байлаа. Украины  хямралыг зохицуулах  асуудал янз бүрийн форматын хэлэлцээр дээр яригдаж ирэв. “Нормандын дөрвөлийн” Минск дэх уулзалт дээр Донбасст хоёрдугаар сарын 15-наас эхлэн гал зогсоож,  хүнд зэвсгийг галын  шугамаас ар тийш нь татах, аюулгүй бүс байгуулах зэрэг цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж