Өнөөдөр хаана юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хаана юу болох вэ?

Өглөөний 09:00 цагаас ЦССҮТөвийн байранд Оюутны өдрөөр Монголын Оюутны Холбоо, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран "Амьдрал бэлгэлье." цус хандивлах аяны нээлт болно.

Японы Элчин сайдын яаман дээр 11.00 цагаас Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Ховд аймагт Жудо бөхийн ордон барих болсон талаарх хэвлэлийн бага хурал болно.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Улаанбаатар хотын үйлдвэрүүдтэй танилцана. Ингэхдээ Засгийн газрын бондын эх үүсвэрээс хөнгөлөлттэй зээлд хамрагдсан болон хамрагдаагүй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах юм.

12 орны 60 гаруй циркийн жүжигчин оролцох “Дэлхийн цирк Монголд” тоглолтын Хэвлэлийн бага хурал 2015.03.04-ний 11.00 цагт АСА циркт болно. Монгол циркийн хөгжлийн төв, Монголын үндэсний цирк хамтран зохион байгуулж буй энэ тоглолт гуравдугаар сарын 23-нд эхлэх аж.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Цэцэгс 2” үзэсгэлэн “Blue moon” галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээлчийн  70 гаруй зургийг дэлгэсэн байгаа аж. Мөн уран бүтээлчдийн онцлогийг харуулсан наамал, баримлыг толилуулжээ. Үзэсгэлэн эмэгтэйчүүдийн баярыг дуустал үргэлжлэх юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж