Ядаргаа гэхээр хүн бүхэн төдийлөн тоодоггүй амьдралд байж байдаг ердийн зүйл мэт хүлээн авдаг. Ачаалал ихтэй үед ядарч, амарч унтвал арилчихдаг гэж үзсээр 21-р зуунд иржээ. Орчин үед “Ядаргаа”-ны тухай ойлголт багатай байгаа нь томоохон аймшиг гэж хэлж болно. Судлаач эрдэмтэд ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэг боловч хэмжээнээс хэтрэх буюу архаг хэлбэртээ орвол эрүүл мэндэд ихээхэн хор хохиролтой төдийгүй олон өвчний эх үүсвэр болдог гэдгийг нотолсоор байна.
Нэгэн жишээ дурьдахад: Америкийн өвчин судлалын урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр архаг ядаргааны хам шинж нь 21-р зуунд нүүрлэн байгаа том аюулын нэг гэжээ. Хятадын эрдэмтэд архаг ядаргааг зөв эмчилж, сэргийлж чадвал олон өвчнөөс зайлсхийж чадна гэсэн байдаг. Энэ мэтчилэн ядаргаа бол хүн төрөлхтөн тэр тусмаа хүний эрүүл мэндэд хор хохиролтой гэдэг нь нэгэнтээ ил болжээ.
Судлаачид ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэгч хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд ихээхэн хохиролтой, олон өвчний эх үүсвэр гэж нотолсон.
Бидний амьдралын орчин тэр чигээрээ ядаргаа үүсгэх үүр уурхай болсон гэхэд хилсдэхгүй. Үнэндээ нэг талаас нь харахад нийгмийн хөгжил дэвшил гайхмаар юм шиг санагдаж байгаа ч нөгөө талаасаа хүн бүхэн, айл болгонд ядаргааны үндэс “проблем” байдаг. Сүүлийн үед гар утас, интернэт хурдаа аван техник дэвшлийн дээд түвшинд хөгжиж байгаа ч энэ нь өсвөр насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж ядаргаа болох алхам нь болж өгдөг.
Америкийн нэгдсэн улсад хийсэн судалгаагаар архаг ядаргааны 80 хувь нь оношлогдохгүй, эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй ажээ. Мөн 40-59 насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол илүү архаг ядаргаагаар өвчилдөг болох нь тогтоогджээ.
Архаг ядаргаа үүсэх шалтгаанууд
1. Сэтгэлзүйн хүчин зүйлс
2. Нойргүйдэлтэй холбоотой хүчин зүйлс
3. Амьдралын буруу хэвшилтэй холбоотой хүчин зүйлс
4. Бие махбодийн эмгэгтэй холбоотой хүчин зүйлс
Архаг ядаргаа үед илрэх шинж тэмдгүүд
1. Бие махбодын талаас
• Амархан ядрах, тамир тэнхээ тасрах
• Амрах үед ядаргаа тайлагдахгүй байх
• Ажлын ялимгүй ачаалал даахаа болих, эхэлсэн ажлаа гүйцээж чадахгүй байх
• Биеийн эрч хүч сэргэлэн цовоо байдал алдагдах
• Нойр хямрах
• Толгой өвдөх, толгой эргэх
• Зүрх дэлсэх, даралт хэлбэлзэх
• Шөнө хөлрөх, гар хөл хүйтэн оргих
• Булчин, үе мөчөөр өвдөх
• Хоол хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлд харшламтгай болох
• Ходоод гэдэсний хямрал (өтгөн хатах эсвэл гүйлгэх, ходоод өвдөх, дотор муухай оргих)
• Нүд гэрэлд хэт мэдрэг болох, нүд бүрэлзэх, нүд өвдөх
• Бэлгийн дур хүсэл буурах
2.Оюун сульдлын талаас
• Ажлын чадвар бүтээмж нь буурах
• Оюуны хүч шаардсан ажил хийхэд амархан ядарч сульдах
• Анхаарал сарнимтгай тогтворгүй болох
• Мартамхай болох
• Сэтгэн бодох чадвар буурах
• Сэргэлэн биш дүйнгэ болох
3.Сэтгэл санааны талаас
• Сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, амархан уйлах, гомдох, амархан баярлах
• Биеэ барих чадвар буурах, уур уцаар ихсэх
• Гэрэл гэгээ, дуу чимээнд мэдрэг болох
• Сэтгэл түгших тайван биш болох, сэтгэлээр унах
• Биеэ чагнамтгай болох