Программчлах урлагийн 100 хичээлд урьж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Программчлах урлагийн 100 хичээлд урьж байна

Програмчлалын онолын үндэс болох логик, формал хэл, алгоритмын онолын үндэстэй танилцаж, программчлах урлагийн онол практикийг эзэмшиж, идэвхитэй, амжилттай, ирээдүйтэй суралцагч болоход туслах 100 цагийн сургалтыг зарлаж байна. Уг сургалтанд суралцснаар та орчин үеийн цаашид сайн мэргэжилтэн болох үндэс суурьтай болох төдийгүй, бие даан программ бичих, уралдаан тэмцээнд итгэл төгс оролцох чадвартай болно.

21-р зуун гарсаар дэлхий ертөнц илүү хурдацтай, танин мэдэх үйл явц улам эрчимтэй хөгжиж шинэ бүтээл, үзэл санаа, технологи хүн төрөлхтний амьдралыг сайжруулах, туслах зорилгоор олон тоогоор боловсрогдож байна. Энэ бүхэн нь компьютерийн шинжлэх ухааны мэргэжилтнүүд, программистуудын эрэлтийг эрс нэмэгдүүлж, цаашлаад тэднийг илүү чадварлаг, алгоритм, программчлалын онол практикийг хослуулан эзэмшсэн байхыг шаардсаар байна.

Манай Монгол улс хүн амын тоогоор шинжлэх ухаан хөгжсөн улс орнуудтай харьцуулвал харьцангуй бага ч оюуны чадавхи, боломжийн хувьд дутахгүйг хүүхэд залуус маань батлан харуулсаар байна. Дэлхийн бүх нэр цуутай корпорац, судалгааны байгууллагуудад монгол хүн ажиллан сурагч дүү нартаа үлгэр дууриалал болж байна. Эдгээр мэргэжилтэн ихэвчлэн гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцан боловсрол эзэмшсэн байдаг. Хүсэл мөрөөдөл нэгтэй, компьютерийн ухаан, программ хангамж, алгоритмчлал сонирхогч залуус, сурагчдын компьютерийн ухааны ерөнхий мэдлэгийг дээшлүүлж, ирээдүйн мэргэжилтний онол-практикийн оновчтой суурь боловсрол, логик сэтгэлгээг төлөвщүүлэхэд сургалтын маань зорилго оршино.

Сургалтыг удирдах багш:

Б.Баясгалан – Алгоритм, алгебр системийн ерөнхий онол, логикийн доктор (PhD).
П.Баасанбат – Senior, Computer Science – UW-Madison,
Bloomberg NY дахь төв байр програм хангамжийн инженер,
Microsoft дадлагажигч,
ACM-ICPC алгоритм програмчлын тэмцээний Америк тивийн төвийн бүсийн аварга, дэлхийн аваргын тэмцээнд Америк тивийг төлөөлөн оролцогч, дэлхийн ранк 45.

Хаяг: Олонлог төв сургууль, 602 тоот

Бүртгэл: 2015 оны гуравдугаар сарын 2-15, утас: 99850499, и-мэйл: baasanbatp@gmail.com

Эхлэх хугацаа: 2015 оны гуравдугаар сарын 16.

Хугацаа: 7 долоо хоног

Хичээллэх хуваарь: Долоо хоногт 15 цаг, Тус бүр 5 цагаар 3 удаа.

Төлбөр: 1 цагийн 5 000 төг, нийт сургалтын төлбөр- 500 000 төгрөг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж