Дуучин Lady Gaga цахилгаан бараа, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Polaroid” компанитай хамтран ажиллах болсноо зарлаад байгаа. Тэдний хамтын ажлын эхлэл болох GL10 загварын гар утасны хэвлэгч худалдаанд гарахад бэлэн болсон байна. Энэхүү хэвлэгч нь Zink Zero Ink технологид суурилсан ба USB оролтоор гар утастайгаа холбож, хүссэн зургаа агшин зуур хэвлэх боломжтой юм. Ирэх зургадугаар сараас албан ёсоор худалдаалагдаж эхлэх ба үнийн хувьд 169,99 ам.доллар байх аж.
Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.
Н.Наран