Фото: Olga Maltseva / AFP
Албан ёсоор инфляци нь 28,5 хувь гэж тооцогдож байгаа Украины бодит инфляци 272 хувь болсон хэмээн Америкийн Жонс Хопкинсийн их сургуулийн профессор Стив Ханке үзэж байна. Түүний дүгнэлтийг The Washington Post сонины сайт дээр нийтэлжээ.
Украины валютын нөөц 6,42 тэрбум ам.доллар болон буурсан ба гадаад валют орж ирэх эх сурвалж Киевт бараг үлдсэнгүй. Ийм нөхцөлд, 2014 оны эхнээс үндэсний валютын доллартай харьцуулсан ханш нь 8 гривнагаас 27,2 гривна хүртэл өссөн хэмээн Ханке өгүүлжээ.
Украины үндэсний валютын ийм уналт нь Украины инфляцийн хувь 272 болоод цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Сар тутмын инфляцийн төвшин нь 64,5 хувь ба жилийн дүнгээр 39 000 хувийг зааж байгаа нь гиперинфляци гэх ангилалалд багтсаныг харуулж байна. ОУВС-гийн транш нь үндэсний валютыг тогтворжуулахад чиглэгдэх ёстой. Тэр нь тааруухан мэдээ юм. Учир нь Украин бодлогын хүүгээ нэмэгдүүлэн инфляцийг барих хэрэгтэй болно. Ингэснээр богино хугацаанд эдийн засгийн байдлыг улам муутгах болно хэмээн Америкийн профессор дүгнэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР