Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит өсвөрийн боксчдын олон хотын “Олимпийн гараа” тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Уг тэмцээнээс Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нарын манай улсын шилдэг ширэн бээлийтнүүд амжилтын гараагаа эхлүүлж байсан юм. 25 дахь удаагийн “Олимпийн гараа” тэмцээний бага, дунд, ахлах насны ангилалд 31 байгууллагын 320 гаруй өсвөрийн боксчин өрсөлдөж байна. Тэмцээн пүрэв гаригт өндөрлөнө.
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин