Хөвсгөл аймагт Хатгал тосгоны Доод модот булан буюу Хүзүүвчийн шилд “Мөсний баяр” гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд болж байна. Баярын ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо ажиллаж байгаа бол БОНХАЖЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хатгал тосгоны ЗДТГ, Хөвсгөлийн ТХГазар, Dazzler art studio хамтран ажиллаж буй.
Өнгөрсөн жил мөсны зузаан стандарт шаардлага хангатал хөлдөөгүйгээс тус баярыг өнжсөн. Мөсний зузаан 90 см- ээс дээш хөлдсөн тохиолдолд мөсөн зам нээхийг зөвшөөрдөг ажээ. Мөсний баяр зохион байгуулах комисс нэгдүгээр сарын 12-нд газар дээр нь очиж Хөвсгөл далайн мөсний зузааныг хэмжиж, 94-97 см зузаан хөлдсөн байсныг тогтоожээ.
“Хөх сувдын орон” мөсний баярын үеэр “Би монголоороо гоёдог” нэртэй арга хэмжээ болж байна.
Хөвсгөл ХӨХ СУВД 2015 Мөсний баяр