Минскийн тохиролцоонд дэвшил гарч буйг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Минскийн тохиролцоонд дэвшил гарч буйг тэмдэглэв

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины ерөнхийлөгч Петр Порошенко

EPA/ТАСС/MAXIM SHIPENKOV

 

“Нормандын дөрвөл”-ийн лидерүүд Минскийн тохиролцоог биелүүлэхэд дэвшил гарч буйг тэмдэглэв. Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины ерөнхийлөгч Петр Порошенко нар утсаар хэлэлцээр хийсний үр дүнгийн тухай Елисейн ордон даваа гаригийн орой мэдээлжээ.

 

"Нормандын дөрвөл”-ийн лидерүүд Минскийн тохиролцоог  хэрэгжүүлэх явцад дэвшил гарч буйг тэмдэглээд цаашид байдлыг улам сайжруулах шаардлагатайг хүлээн зөвшөөрлөө гэж Елисейн ордны мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

 

Дөрвөн орны лидерүүд ОSСЕ-д хандан гал зогсоох дэглэм, хүнд зэвсгийг галын шугамын ар тал руу татахад илүү идэвхтэй ажиллахыг уриалсан байна. Хэлэлцээрийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар өдөр тутмын мэдээлэл өгч байхыг тус байгууллагаас тэд хүслээ. Мөн тэд олзны хүмүүсийг солилцох, хүмүүнлэгийн тусламж хүргэхэд Олон улсын Улаан загламайн нийгэмлэгтэй хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байлаа.

 

Нормандын дөрвөлийн ГХЯ-ын төлөөлөгчид Минскийн тохиролцооны хэрэгжилтийн талаар гуравдугаар сарын 6-нд уулзахаар болсныг мэдэгдэлд өгүүлжээ.

 

Гал зогсоох  дэглэмийг сахих  байдал сайжирсан нөхцөлд тохиролцооны дагуу ажлын хэсгүүдийг Контактын групп байгуулна гэж тэд найдаж байгаа гэнэ. Дөрвөн лидер утсаар ярилцахдаа гал зогсоох дэглэм зөрчигдөж байгаа  бүх цэгүүдэд OSCE-гийн ажиглагчдыг байрлуулах талаар ярилцсан байна. Ингээд Счастье, Попасная, Станица Луганская, Крымское, Авдеевка, Волноваха, Гранитное, Луганское, Широкино, Донецкийн нисэх буудлын район зэрэг 10 сууринаас уг ажиллагааг эхлүүлэхээр шийдсэн байв. Мөн тэд эрчим хүчний асуудал, украин нисгэгч эмэгтэй Савченког чөлөөлүүлэх талаар ярилцсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж