Хүний бодлыг уншихад ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Хүний бодлыг уншихад ойрхон байна

Хүний юу бодож байгааг уншиж мэднэ гэдэг бүтэшгүй мөрөөдөл байсан үе ард хоцрох нь. Нэгэн шинэ судалгаа энэ цаг удахгүй ирэх боломжтойг мэдэгдлээ. Гласкоугийн Сэтгэл судлалын их сургуулийн эрдэмтэд хүний харааг удирддаг тархины хэсгийн мэдээллийг олж унших аргыг нээж илрүүлжээ.


“Энэ бол зурагтын суваг солихтой ижил. Урьд нь бид дохио хүлээн авсан ч агуулгыг олж хардаггүй байсан. Харин одоо боломжтой болсон” хэмээн судалгааны санаачлагч Филип Шинс тайлбарлав. Тэд хүмүүсийг янз бүрийн үйлдэл хийж байхад нь тархины бичлэг хийн, электрон давтамж, хурдыг нь хэмжсэн байна. Энэхүү тархины бичлэгийг мөн нүүр царайны хувиралтай хослуулсан гэнэ. Тэд 12 герцийн үелзлэлтэй электрон давтамж хүний нүдний харцаар тархины мэдээлэл дамжуулдгийг олж мэджээ. Мөн 4 герьцийн үелзлэлээр хүний ам мэдээлэл дамжуулдаг гэнэ. Судлаачид эдгээр мэдээллийг унших тархины үелзлэлийг кодлох аргыг олсон нь туйлаас үнэ цэнэтэй нээлт болж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж