Фиделийн хайртай эмэгтэй 90 насандаа өөд болжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Фиделийн хайртай эмэгтэй 90 насандаа өөд болжээ

Наталья Ревуэльта

Фото: EFE

 

Гавана хотын нэгэн эмнэлэгт 90 насандаа Наталья Ревуэльта Клевс (Natalia Revuelta Clews) нас баржээ. Энэ эмэгтэй олон жилийн турш команданте Фидель Кастрогийн хайртай эмэгтэй байсан тухай испани хэлээр гардаг El Nuevo Herald сонинд өгүүлжээ. Хувьсгалч байсан эмэгтэй өнгөрсөн онд цус харваж, биеийн байдал нь хүнд байжээ.

 

Нати нэрээр илүү алдартай Ревуэльта нь Фиделийн толгойлж байсан “Долдугаар сарын 26” хөдөлгөөний гишүүн байлаа. Команданте бүсгүйтэй 1952 онд танилцжээ. Тэр бүсгүйн гэрт нь Кубын хувьсгалыг эхлүүлсэн Монкада хуаранг дайрах төлөвлөгөөг боловсруулж байсан гэдэг.

 

Нати нөхөртэй байсан бөгөөд тэр цагтаа сайн эмэгтэйд тооцогддог багагүй хөрөнгөтэй  байжээ. Кастрог дэмжихээр тэрээр бүх мөнгө хөрөнгөө зориулсан гэдэг. Тэрээр Кастрог Мексикт цагаачлан гарсны дараа цаг ямагт холбоотой байж, хувьсгалын мэдээллийг дамжуулж байжээ.

 

Команданте мөн нь гэрлэсэн байсан ч өөрийн сэтгэлтэй эмэгтэйг орхиогүй холбоотой байжээ. Тэдний анхны охин Алина 1956 онд төржээ. Тэр жилдээ Кастро эхнэрээсээ салсан байна. Нати харин 1959 онд салалтаа бүртгүүлжээ. Гэсэн ч тэд гэрлэсэнгүй. Кастор 1980 онд дахин гэрлэсэн гэх боловч тэр нь албан ёсны баталгаагүй. Ревуэльта дахин нөхөрт гараагүй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж