шагнал хүртлээ
Дэлхийн хэмжээнд чанартай бараа бүтээгдэхүүнийг шалгаруулдаг MONDE SELECTION дэлхийн чанар шалгаруулалтын институтийн энэ жилийн шалгаруулалтанд АПУ компани амжилттай оролцжээ. Өнөөдөр дэлхийн дээр шилдэг брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулдаг байгууллагууд олон байдаг ч MONDE SELECTION олон улсын институт нь Бельги улсын Эдийн засгийн яамны хяналтан дор Европын холбооны стандартын дагуу дэлхийн хэмжээнд чанарын шалгаруулалт явуулдаг хамгийн анхны бөгөөд нөлөө бүхий томоохон байгууллага юм.
АПУ компанийн хувьд дээд зэрэглэлийн Соёмбо, болон Болор, Алтан Түрүү брэндүүд дэлхийн шалгаруулалтуудаас байнга алтан медаль хүртсээр ирсэн бол энэ удаад Ерөөл брэнд алтан медаль хүртсэн явдал нь манай Монгол Улс дэлхийн шалгуурт тэнцэхүйд бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсныг дахин нотолсон үйл явдал боллоо.
Сонирхуулахад, энэхүү тэмцээний шалгаруулалт нь жил бүрийн 10 дугаар сараас эхлэн дөрвөн сарын турш дэлхийн 70 орны шилдэг шинжээчдийн баг хүрэлцэн ирж өөр өөрсдийн дүгнэлт шинжилгээг өгдөг аж. Шинжээч бүр 20 асуулга бүхий хуудсыг бөглөн, мэргэжлийн өндөр түвшинд амталгаа хийснээр нийт дүнг гаргах бөгөөд энэхүү үйл явцыг хамгийн багадаа 8 хүний бүрэлдэхүүн бүхий олон жилийн туршлага хуримтлуулсан дэлхийд данстай экспертүүдийн хяналтан дор явагдана. Үүний дараа улсын томоохон лаборторууд болох CERIA, BRUCEFO болон Европийн холбооны MEURICA институтийн шалгуураар шалгагдана. Энэхүү олон шалгуурыг давсны эцэст Bronze, Silver, Gold, Grand Gold гэсэн медалиудыг хүртдэг байна.