Цагдаа бүсгүйчүүд шилдгүүдээ тодруулна

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Цагдаа бүсгүйчүүд шилдгүүдээ тодруулна

Нийслэлийн цагдаагийн хүрээний газар, хэлтсүүд шилдэг эмэгтэй албан хаагчаа тодруулах “Албаараа гоёсон бүсгүй” тэмцээн энэ сарын 13-нд болно. Тэмцээн нь  цагдаагийн байгууллага, алба хаагчдыг алдаршуулах, тэдний соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд зорилготой аж.

Энэ үеэр  “Авьяаслаг бүсгүй”, “Шилдэг илтгэгч бүсгүй”, “Үйлэнд уран бүсгүй”, “Ухааны цараатай бүсгүй”, “Монгол өв соёл, ёс уламжлалаа дээдэлсэн бүсгүй”, “Авхаалжтай бүсгүй”-г тодруулж нийлбэр дүнгээр  аваргаа шалгаруулах юм байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж