Оюутнууд волейболоор өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Оюутнууд волейболоор өрсөлдөж байна

Монголын оюутны универсиад их наадмын волейболын тэмцээн МУИС-ийн хичээлийн IV байрны биеийн тамирын зааланд өчигдөр(III.02) эхэллээ. Тэмцээнд 15 их, дээд, сургууль, коллежийн эрэгтэй 15, эмэгтэй 11, нийт 26 багийн 312 тамирчин оролцож байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр болсон бөгөөд 1965 онд Унгарын Будапешт хотод болсон Дэлхийн оюутны Универсиад IV их наадамд оролцож байсан төлөөлөгчид хүндэт зочдоoр оролцлоо. Учир нь эдгээр өдрүүдэд Монголын баг тамирчдын дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцсоны 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа тохиож байгаа бөгөөд ахмад тамирчид Гавьяат тамирчин Ц.Шоовдор, П.Хандсүрэн, Х.Хулдаа, Я.Отгонсүрэн, Д.Нарангэрэл нар залуу тамирчидтай уулзан, тэмцээний үйл ажиллагааг үзэж сонирхлоо.

Тэмцээн ирэх бямба гаригт буюу гуравдугаар сарын 7-нд өндөрлөнө.

Тэмцээний нээлтийн фотог ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж